12 дахь өдөр Миний амьдралыг өөрчилсөн хүмүүс
2025-11-12,01:30
1. Энэ өглөөний төлөө талархая (баярлалаа)3
2. Өчигдөр нөхрийн ажлын оффисын эмэгтэй ажилтан төмс өгсөн . (баярлалаа)3
3. Өчигдөр гэртээ унтаж амарсан. (Баярлалаа)3
4. Бас пасторын сургаалийг онлайнаар сонссон. Иеремиа номоос сураад хоёр дахь удаа. (Баярлалаа)3 Дараа тусад нь сургаалийг бичиж тэмдэглэсэнээ оруулна.
5. 3 маань виз авлаа. (Баярлалаа)3
6. Нөхрийн нагац ахад сайн мэдээ ярихаар явлаа. (Баярлалаа)3 сайн яваад сайн харьж ирлээ.
7. Би амралт ихтэй дуртай ажлаа хийж байна. (Баярлалаа)3
8.
Ронда Бирн (Rhonda Byrne)-ийн “The Magic” ном 12 дахь өдөр
Таныг өөрчилсөн гайхамшигт хүмүүс“, Танд тусалсан хүмүүст талархах нь”
Энэ өдөр бидний анхаарах зүйл бол өөрийн амьдралд сайн нөлөө үзүүлсэн хүмүүст чин сэтгэлээсээ талархах юм.
Хүн бүрийн амьдралд бидэнд тусалсан, урам өгсөн, хайрласан, зааж сурган чиглүүлсэн хүмүүс байдаг.
Тэдний ачаар бид өнөөдрийн бид болсон байдаг.
---
🌟 Даалгавар:
1. Өнөөдөр таны амьдралд эерэг нөлөө үзүүлсэн гурван хүнийг сонго.
(Жишээ нь: эцэг эх, багш, найз, удирдагч, хамтран ажиллагч, эсвэл таныг урамшуулсан хэн нэгэн.)
2. Тэд тус тус юугаараа танд тусалсан, ямар сайн зүйл хийснийг бич.
Жишээ нь
“Би эмээгийнхээ надад итгэж, үргэлж урам хайрлаж байсанд талархаж байна.”
“Би математикийн багшдаа надад тэвчээртэйгээр ойлгуулж өгдөг байсанд талархаж байна.”
“Би найздаа хүнд цаг үед надтай хамт байсан тул талархаж байна.”...
Гэх мэт
3. Тэр хүнд талархаж буйгаа сэтгэлээсээ мэдэр.
Хэрвээ боломжтой бол тухайн хүнд шууд хэлэх, мессеж бичих, эсвэл талархлын захиа бичих нь илүү ид шидтэй нөлөө үзүүлнэ.
✨ Сургааль:
Талархлын энерги бол харилцааг засаж, итгэлийг сэргээж, хайрыг нэмэгдүүлдэг хүчтэй зүйл юм.
Та хэнд талархаж байна, тэр хүн болон таны хоорондын холбоо улам гүнзгийрдэг.
Мөн энэ өдрийн дасгал нь таны амьдралд илүү олон сайн хүмүүс, сайхан үйл явдалтай учруулж, урам зориг, сэтгэлийн дэм өргөхөд тусладаг.
---
Хураангуйгаар хэлбэл:
> “Талархал илэрхийлэх нь өнгөрснийг гэрэлтүүлж, одоог ивээж, ирээдүйг гэрэлтэй болгодог.”
Намайг өөрчилсөн 3 хүн
1. 1-р ангийн багш. Анх унших бичих цагаан толгой үсэг бас нэг дээр нэмэх нэг тэнцүү хоёр гэж заасан багш даа (баярлалаа)3
Намайг чернель бэхтэй холилдон нүүр гар, дэвтэр цүнх бэх асгасан байхад намайг гахай шиг гэж загнаж байсан. Гоё бичдэг хичээлээ сайн хийсэн гэж нэг бол тэнгэрт тултал магтаад л, нэг бол муухай бичдэг хичээлдээ муу гэж загнаад л, тэгэхээр нь би бүүр муудаад л.
Одоо эргэн дурсвал одоо ингэж уншиж бичиж, бодол санаагаа чөлөөтэй илэрхийлж байгаа маань тэр багшийн минь ач тус юм байна гэж талархаж байна.
Хамгийн сүүлд орчуулагч болон гадаад зочиныг нэгэн сургуультай танилцуулж явахдаа тэр багштайгаа таарсан юм. Би нэгдүгээр ангийн таны шавь тэр байна гэж хэлж зүрхлээгүй.
2. Есүс Христийг дэлгэрүүлсэн надад сайн мэдээ ярьсан багшийн төлөө (баярлалаа)3
3. Нөхөртөө, ажил хийж гэр бүлээ тэжээдэг нөхөртөө талархая (баярлалаа)3
бичлэгийн төрөл: |
(0) Сэтгэгдэл
| найздаа илгээх | Уншсан:
15 удаа
Энэхүү агуулга нь зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан. Хэрэв та 18 нас хүрээгүй бол Орохыг хуулиар хориглоно. Хаах товчийг дарна уу. Хэрэв та үүнийг зөрчин орвол таны сэтгэхүй, эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж болзошгүй болохыг анхаарна уу.
Бичлэг тандагч